Имарт
Мэдээ мэдээлэл
Өдөр тутмын шинэ мэдээ, мэдээллийг та эндээс үзнэ үү
Хүүхэд бүрт хөдөлгөөнтэй, эрүүл амьдрах орчин хэрэгтэй. Тиймээс Имарт “Хамтдаа Шийд” төслийн санаачилгыг дэмжиж, Улаанбаатар хотын үлдсэн 20 сагсан бөмбөгийн талбайг шинэчлэн засварлахад хамтран ажиллаж тун удахгүй бид хамтдаа 100 дахь талбайгаа засварлана. 💯🏀 Хүүхдүүдийн тоглох орчныг хамтдаа шийдье.
БНСУ-ын Emart Inc компанийн PL брэнд болох No Brand Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж, хоёр дахь салбараа Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, Модны 2-т байрлах Түндэмүнд албан ёсоор нээлээ
Имарт 2026 оны 10-р сарын 5-ны өдөр 4,4 га талбайд мод тарих үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Имартын сайн дурын ажилтнууд, ЕБ-ын 1-р сургуулийн 8-р ангийн 47 сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Бид хамтдаа 430 ширхэг мод, сөөг тарьж, усалгаа хийснээр байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ хүүхдүүдэд байгаль хамгаалахын ач холбогдлыг таниулж, экологийн боловсрол олгоход хувь нэмэр орууллаа. 🌿 Байгаль дэлхийнхээ төлөө хамтдаа нэгэн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн нийт оролцогчдодоо баярлалаа! 🙌 #EmartMongolia #НогоонИрээдүй #МодТарихАян #БайгальОрчин #CSR
“Everyday Low Price” уриан дор хэрэглэгчдэдээ Солонгосын чанар, стандартыг өдөр бүр ойртуулж ирсэн Имарт энэ жилийн KOREA WEEK – Солонгосын өдрүүд арга хэмжээнд оролцоно. Монголын хэрэглэгчдэд чанартай, шинэлэг бараа бүтээгдэхүүнийг тогтмол хүргэж, үйл ажиллагаандаа Солонгос стандартыг 10 жилийн турш баримталж ирсэн Имарт энэ удаа илүү сонирхолтой хөтөлбөрөөр та бүхэнтэй уулзахаар бэлтгэлээ. Арга хэмжээний үеэр: • Имартын импортын шинэ Солонгос бүтээгдэхүүнүүдийн амталгаанд оролцох • EMART LAB хэсгээр зочилж, сонирхолтой туршилт, танилцуулгыг үзэх • “Чанарыг амсаж, Сагсанд хийх - АМСХИЙ” булангаар зочлох • Зөвхөн Имарт-аас авах боломжтой Солонгос бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авах • Имартын ESG бэлгэ тэмдэг Гүемтэй уулзаж, дурсгалын зураг авахуулах • Имартын гишүүнээр шинээр бүртгүүлсэн хүн бүр бэлэг авах боломжтой. Шинэ амт, шинэлэг бүтээгдэхүүн, сонирхолтой туршилт, бэлэг дүүрэн хоёр өдрийг Имарттай хамт өнгөрүүлээрэй. 9-р сарын 5, 6-нд Төв талбай дээр уулзацгаая!