Имарт ‘‘Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ашиг’’ сэдэвт олон улсын үзэсгэлэнд оролцлоо. 2024.05.17
Имарт хайпермаркет нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд 2023 оны 09 дүгээр сарын 07-нд эрчим хүчний хэмнэлттэй “A+” ангилалтай Имарт Баянгол шинэ салбараа нээсэн билээ.
Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан АНУ-ын ОУХА буюу USAID-ийн дэмжлэгтэйгээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ашиг” сэдэвт олон улсын үзэсгэлэнг 2024 оны 05 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Мишээл экспо төвд хамтран зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэнд Имартын хамт олон ирсэн зочидтой харилцан мэдээлэл солилцож эрчим хүчний хэмнэлттэй жишиг барилга болох Имарт Баянгол салбарынхаа сүүлийн үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж, технологи ашиглан барьсан туршлагаасаа хуваалцлаа.
Имарт Баянгол салбарын барилгын автоматжуулалтын системийг илүү ухаалаг болгосноор эрчим хүчийг хэмнэн, хаягдал дулаанаа эргүүлэн ашигласнаар агаар сэлгэлтийн үр ашгийг нэмэгдүүлж, саарал усыг ашиглах замаар ус хангамжийн системийг хэмнэлттэй төлөвлөсөн юм.